Нийтийн зам, талбайг чөлөөлөх ажил үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-29 17:09:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн болон иргэд, оршин суугчдын зорчих хэсгийг хааж хашсан хашаа, байгууламжийг чөлөөлж зөрчлийг арилгах ажлыг зохион байгуулж байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн 19-р хороо, 52-р байрны зүүн талд дулааны эрчим хүчний магистраль төв шугамын засварыг хийж гүйцэтгэхэд саад учруулж буй, зөвшөөрөлгүй барьсан 10 гараашийг албадан буулгаж дулааны шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлөхөөр ажиллаж байна.


Мөн Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт буюу "UB palace"-ийн хойд талын үерийн далан дагасан авто замыг "П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлэг"-ийн арын замтай холбох 1.2 км авто зам тавихтай холбоотойгоор, зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг мөн буулгаж, газрыг чөлөөлж байна.

Холбоотой мэдээ