“MTV Video Music Awards”-н гол шагналыг Тейлор Свифт хүртжээ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-28 10:39:40

МОСКВА. /РИА Новости/. Америкийн дуучин Тейлор Свифт MTV Video Music Awards 2019”-н гол шагналын эзэн болжээ. “You Need to Calm Down” дуугаараа тэрбээр “Оны шилдэг видео клип” төрөлд шалгарсан байна.


Гол шагналын төрөлд Тейлор Свифтээс гадна рэпер 21 Savage, J. Cole нарын “a lot” дуу, поп рок “Jonas Brothers” хамтлагийн “Sucker”, рэпер Lil Nas X-н “Old Town Road”, Америкийн дуучин Арина Грандегийн “Thank you next”, Билли Айлишийн “Bad guy” зэрэг дуу өрсөлдсөн байна.


Гол шагналыг өрсөлдөгчдөө алдсан Ариана Гранде, Билли Айлиш нар өөр төрлүүдэд шагнал хүртсэн байна. Тодруулбал, Ариана Гранде “MTV Video Music Awards”-ын оны шилдэг уран бүтээлчээр шалгарсан бол “Оны шилдэг шинэ уран бүтээлч”-ийн шагналыг залуу дуучин Билли Айлиш хүртжээ.


Жил тутам зохион байгуулагддаг “MTV Video Music Awards”-н шагнал гардуулах ёслол өнгөрсөн даваа гарагийн орой Нью-Жерси муж улсад болсон байна.   

Холбоотой мэдээ