Серфингийн хавтангаар Калифорниас Хавай руу аялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-28 12:52:47
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /CNN/. Испанийн тамирчин Де ла Роса АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотоос Хавай муж улсын Оаху арал хүртэлх 2951 километр замыг серфингийн хавтангаар туулжээ.


Тэрбээр 76 хоног үргэлжилсэн аяллынхаа хугацаанд серфингийн хавтанг сэлүүрдэж байжээ. “Гар хөл маань миний мотор болж байсан” гэж тэрбээр “CNN” сувагт ярьсан байна. Де ла Роса аялах үеэрээ далайд маш олон хуванцар хог хаягдалтай таарчээ. Энэхүү аяллаар дамжуулан далай дахь хуванцар хог хаягдлын бохирдлын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулна гэж найдаж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна.


Де ла Роса сэлүүрээр өдөрт 70-80 километрийг туулдаг байжээ. Хэдийгээр серфингийн хавтан дээр унтах зай байсан боловч тэрбээр хангалттай нойр авж чаддаггүй байсан аж. Учир нь Де ла Роса цаг тутам сэрж, явж буй чиглэлийнхээ зөв эсэхийг “GPS”-ээр шалгадаг байснаас нойрны хэмнэл нь алдагдсан байна. Тэрбээр одоог хүртэл хэвийн амарч чадахгүй байгаа ажээ.

Холбоотой мэдээ