Дорнодын өсвөрийн эмэгтэй сагсчид мөнгөн медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-07 09:36:55

Улаанбаатар хотноо болсон сагсан бөмбөгийн спортын ууган мастер Чоёнгийн нэрэмжит Улсын аварга шалгаруулах U18 ангиллын тэмцээнээс Дорнодын өсвөрийн эмэгтэй сагсчид мөнгөн медаль хүртлээ.

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Говьсүмбэр, Дундговь, Багануур зэрэг аймаг дүүргийн шигшээ багууд оролцсон уг тэмцээнд Дорнод аймгийн шигшээ “Spavks” баг Эрдэнэтийн багийг хожиж алтан медалийн төлөө Дарханы багтай тоглож дэд байрт шалгарав. Дээрх тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд нийтдээ 11 баг өрсөлджээ. Манай баг тамирчдыг Хэрлэн сумын 12-р сургуулийн биеийн тамирын багш С.Сүхбаатар, дамгалжуулагч багш Б.Лхамсүрэн нар бэлтгэн оролцжээ. “Spavks” багийн хувьд Чойбалсан хотын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдаас бүрдэж, тэд өнгөрөгч гуравдугаар сард болсон “Дорнод лиг 2016” сагсан тэмцээнд түрүүлсэн амжилтыг үзүүлж байв.

Б.Туяа

Холбоотой мэдээ