Токиогийн Пара олимпын медалийг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-27 10:28:01
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /Kyodo/. Нэг жилийн дараа Японы нийслэл Токио хотод зохион байгуулагдах Пара олимпын медалийг ням гарагт танилцуулжээ.


Энэхүү арга хэмжээний үеэр анх удаа харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан бүтээсэн алт, мөнгө, хүрэл медалийг олон нийтэд танилцуулсан байна.


Пара олимпын наадамд зориулсан 5000 мянга орчим медалийг цахилгаан төхөөрөмжүүдийн бичил хог хаягдлаас ялгаж авсан металлаар хийжээ. Үүний зэрэгцээ 2017 оны 4 дүгээр сараас энэ оны 3 дугаар сар хүртэл Япон орон даяар өрнүүлсэн хандиваар медалийг бүтээсэн байна.


Холбоотой мэдээ