Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-24 10:16:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, ард иргэд, тариаланчидын анхааралд: Өнөөдөр баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд ихэнх нутгаар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхи, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2019 оны 08 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 16-21 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 22-24 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ