Улаанбаатарт 5-7 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2016-04-07 08:03:07

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр  хүйтэн салхи, шуургатай байна.

2016 оны дөрөвдүгээр сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур, Дархадын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр,Тэс,Туул,Тэрэлж, Халхголын голын хөндий, Дорнодын тал нутгаар 1-6 хэм,  говийн бүсийн баруун хэсгээр  14-19 хэм,  Их нууруудын хотгор болон  говийн бүсийн зүүн хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар  5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 5-7 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 хэм хүйтэн, харьцангуй чийг 34 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Холбоотой мэдээ