АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-23 14:06:47

ТОКИО. /KCNA/. БНАСАУ АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа хэдий ч хориг арга хэмжээ авах замаар шахалт үзүүлсээр байвал Пёньян АНУ-ын эрх баригчдын хувьд гол аюул хэвээр байх болно хэмээн БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хогийн мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг иш татан мэдээлсэн байна.


“Бид яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Хориг арга хэмжээгээр биднийг сөрж зогсохын зэрэгцээ сөргөлдсөн байр сууриа орхихыг хичээхгүй байвал том эндүүрэл болох юм. Ийм тохиолдолд бид АНУ-ын хувьд гол аюул занал хэвээр байх болно” хэмээн Ри Ён  Хо цохон тэмдэглэжээ.


“БНАСАУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах байр сууриа урьдын адил баримталсан хэвээр байх болно гэж найдаж байна. Бусад тохиолдолд АНУ хамгийн хатуу хориг арга хэмжээг авсаар байх болно” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео саяхан өгсөн ярилцлагандаа мэдэгдсэнтэй холбоотойгоор Ри Ён Хо ийнхүү хэлсэн байна.   

Холбоотой мэдээ