Египетэд байгаль орчин, соёлын наадмыг зохион байгуулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-08-23 12:45:20

КАИР. /Xinhua/. Египет улс байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгаль орчин, соёлын наадмыг Каир хотын “Вади Дегла” байгалийн үзэсгэлэнт газарт зохион байгуулж байна.  


Египетийн Байгаль орчны яам болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийгэмлэгүүдийн хамтран зохион байгуулж буй гурван өдөр үргэлжлэх наадам пүрэв гарагт эхэлжээ.


“Энэхүү наадмын үеэр нутгийн иргэдийн уламжлалт өв соёлыг танилцуулах олон арга хэмжээ зохион байгуулна. Үүнд уламжлалт хоолны жор болон байгаль орчинд ээлтэй материалаар гар урлал хийх аргыг зааж, ардын урлагийн тоглолтуудыг толилуулна” гэж Байгаль орчны яамны төлөөлөгч Самах Салех хэлжээ. Энэ төрлийн үйл ажиллагаануудаар дамжуулан байгаль орчныг хамгаалах хөтөлбөр, төлөвлөгөөнүүдэд олон нийтийг хамруулахыг зорьж байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна. 

Холбоотой мэдээ