"Өнөөдрийн Монгол" гэрэл зургийн үзэсгэлэн нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-21 17:21:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МОНЦАМЭ агентлаг, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран  хэрэгжүүлж буй "Өнөөдрийн Монгол" сэдэвт гэрэл зургийн аялалд оролцсон гэрэл зурагчдын  тайлан үзэсгэлэн өнөөдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээгдлээ.  

Зургаан орны 15 гэрэл зурагчин 8 дугаар сарын 12-20-нд Улаанбаатар, Цонжин болдог, 13 дугаар зуун, Хэнтий, Хэрлэнгийн хөдөө арал, Дорнод, Мэнэнгийн тал, Буйр нуур, Халх голын нутгаар явж байгаль орчин, малчдын  ахуйтай танилцаж олон зуун гэрэл зураг авчээ. Гадаад, дотоодын гэрэл зургийн сурвалжлагч, сэтгүүлчдийн баг  Улаанбаатар – Хэнтий – Дорнод аймгийн нутгийг дамнан  2500 км-ыг туулахдаа  “Өнөөдрийн Монгол – 2019”  хөтөлбөрийн дагуу гэрэл зургийн шинэ түүхийг бичжээ. 


Өнөө цагийн Монгол орныг олон улсад сурталчлан таниулах, гаднын томоохон хэвлэл мэдээллийн агентлагийн архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчилж баяжуулахад энэхүү аяллын  зорилго чиглэсэн байна. 

“Өнөөдрийн Монгол – 2019” хөтөлбөрт ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Монголын гэрэл зурагчид хамрагдаж, олон нийтэд зургаа толилуулж байна.





Холбоотой мэдээ