МУГЖ Г.Ариунбаатар Буриадад болох дуурийн наадамд уригджээ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-08-21 16:40:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар Г.Ц.Цыдынжаповын нэрэмжит Буриадын дуурь, бүжгийн академик театрт ирэх есдүгээр сарын 15-22-нд болох  Л.Л.Линховины нэрэмжит дуурийн наадамд уригдсан байна.

Тус наадмыг Г.Ариунбаатарын багш, ОХУ-ын ардын жүжигчин Дарима Линховин 1990 оноос эхлэн зохион байгуулж байгаа аж.

Гурван жилд нэг удаа зохиогддог тус наадамд Монгол Улсаас гавьяат жүжигчин Г.Ариунбаатараас гадна дуучин Б.Гомбо-Очир уригдсан байна. Сингапурын дуучин Чиа Амос, Оросын дуучин Виталий Шевелов, Георгий Албегов нар  дөрвөн дуурийг үзэгчдэд хүргэх юм.

Холбоотой мэдээ