Хууль бусаар бугын эвэр түүвэл 3-5 жилийн ял онооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2016-04-06 15:38:24

Буга эврээ хаях цаг ойртсонтой холбогдуулан өнөөдөр БОНХАЖЯ-наас мэдээлэл хийлээ.

Жил бүрийн энэ үед иргэд бугын эвэр түүх, тээвэрлэх, худалдах, худалдан авах тохиолдол гардаг аж. Хэрэв бугын эвэр түүх, тээвэрлэх, худалдах, худалдан авсан бол 3-5 жилийн ял ногдуулдаг болохыг тус яамны холбогдох албаныхан анхаарууллаа.

Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах тул хориглосон хугацаанд ан агнуур хийхгүй байхыг сэрэмжлүүлсэн юм. Дээрх хугацааг Ойн тухай хуулийн 3.17 дүгээр заалтад гуравдугаар сарын 10-аас зургадугаар сарын 10 хүртэлх хугацааг хамруулсан байдаг байна.

Түүнчлэн төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Бугын эвэр, чив сүүл авна" гэсэн зарын дагуу иргэд ой хээрт зорчих хөдөлгөөн олширч, түймэр гарах нөхцлийг бүрдүүлж байгаа аж. Иймд ард иргэдийг зохих хуулиа дагаж мөрдөн, болзошгүй аюул гаргахгүй байхыг уриаллаа.

Э.Бат-Уянга

Холбоотой мэдээ