Өсвөрийн усан сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Дэлхийд | Спорт
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-20 16:49:39
Yesukheitumur Tumurbaatar

БУДАПЕШТ. /Euronews/. Өсвөрийн усан сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн-2019 мягмар гарагт Унгарын нийслэл Будапешт хотод эхэллээ.


Тэмцээн энэ сарын 20-25 хооронд Будапешт хотын “Duna Arena” цэнгэлдэх хүрээлэнд болно. Зургаан өдрийн турш үргэлжлэх тэмцээнд 106 орны 1200 гаруй тамирчин оролцож байна.


Тэмцээнд 16-17 насны охид, 17-18 насны хөвгүүд оролцох юм. Тамирчид өврөөр даллалт буюу чөлөөт сэлэлтийн төрлөөр 50, 100, 200, 400, 800, 1500 метрт, мэлхий сэлэлтийн төрлөөр 50, 100, 200 метрт, далайн гахай сэлэлтийн төрлөөр 50, 100, 200 метрийн зайд уралдах бол араар даллах сэлэлтийн төрлөөр 50, 100, 200 метрийн зайд уралдана. Мөн холимог сэлэлтийн төрлөөр 4х100 метрийн зайд өрсөлдөх аж.

Холбоотой мэдээ