Хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд үндэслэж элсэлт авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-08-20 18:16:34

Булган /МОНЦАМЭ/. Булган аймаг дахь “Булган хангай” МСҮТ энэ хичээлийн жилд нийт 17 мэргэжлээр элсэлт авч байна. МСҮТ-д мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын хугацаа 1-2,5 жил бөгөөд нас харгалзахггүй сар бүр 100,0 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог. Тус сургуульд 2,5 жил суралцвал бүрэн дунд боловсролын болон мэргэжлийн үнэмлэхтэй төгсөх аж.

Харин насанд хүрэгчид нэг жилийн хугацаатай сурч мэргэжилтэй болох боломжтой. Аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогчдын эрэлт, иргэдийн хэрэгцээ, сургуулийн хөгжлийн чиг хандлага, эрэлттэй байгаа мэргэжилтэн бэлтгэх зорилгоор хөдөлмөрийн зах зээлийн судалгааг хийж мужаан, бэлэг дурсгалын зүйл урлаач зэрэг мэргэжлийн анги нээсэн байна.

Аймгийн хэмжээнд 10 мэргэжлээр 48 аж ахуйн нэгж, албан байгууллагуудаас авсан хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгааны дүнгээс үзэхэд 13 мэргэжлийн чиглэлээр 140 иргэнийг сургах хүсэлтэй гаргаснаас 53.6 хувь нь барилгын засал чимэглэлч, өрлөгчин, мужаан, тогооч, худалдагч, гагнуурчин, сантехникч зэрэг мэргэжлээр ажилтан бэлтгэх шаардлагатай гэсэн аж.

Холбоотой мэдээ