Шилдэг хүүхдүүд Найрамдал зусланд амарлаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-08-26 16:03:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг энэ оныг "Хүүхэд хамгаалал өрхийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан билээ. Нэрлэсэн жилийн хүрээнд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, аймгийн Хүүхдийн элч Л.Ганболдын санаачилгаар "Хүүхэд итгэлийн харц" аяныг өрнүүлж байна.  

Аяны хүрээнд Хөвсгөл аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн болон 23 сум, 1 тосгоны хүүхдүүдийн төлөөлөл болсон 40 хүүхэд олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 10-р ээлжээр амарч хүүхдүүд 7 хоногийн хугацаанд зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдан, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлсэн байна. Эдгээр хүүхэд сурлага, урлаг спортоор бусдыгаа манлайлсан шилдгүүд бөгөөд зусланд амрах зардлыг аймаг орон нутгаас гаргасан байна.

 

Холбоотой мэдээ