Япон улсын иргэн Аюүми Конишийг Алтан гадас одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-19 16:38:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын түншлэлийн харилцааг эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж,  Япон улсын иргэн Аюүми Конишийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав.


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр зарлигийг уншиж танилцуулаад, шагналыг нь гардууллаа. 


Азийн хөгжлийн банк /АХБ/-ны Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Аюүми Кониши нь 1991 оноос Монголын эдийн засгийн шинэчлэлтийн төсөл дээр ажиллажээ. Тэрээр Монгол Улс, Азийн хөгжлийн банкны 2017-2020 онд хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийг батлуулж байжээ. Түүнчлэн эдийн засгийн хүндрэлтэй үед Монгол Улсын өмнө тулгарч буй хөгжлийн чухал асуудлуудыг шийдвэрлэх, тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтөд суурилсан, төрөлжсөн эдийн засгийг хөгжүүлэх замаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох нөхцөлийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.

Холбоотой мэдээ