Кифер Сазерленд аялан тоглолтуудаа цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-19 14:12:40
Yesukheitumur Tumurbaatar

КОПЕНХАГЕН. /CNN/. Хүнд бэртэл авсны улмаас Европоор хийж буй аялан тоглолтоо түр зогсоож буйгаа Их Британи гаралтай Канадын дуучин, жүжигчин Кифер Сазерленд мэдэгджээ.  


"Хавиргаа гэмтээсний улмаас амьсгалахад тун бэрх байна" хэмээн тэрбээр "Инстаграм" хуудсаараа дамжуулан мэдэгдэхийн сацуу шүтэн бишрэгчдээсээ хүлцэл өчсөн байна. 


К.Сазерленд хамгийн сүүлд гаргасан “Reckless & Me” цомгийнхоо хүрээнд Европын орнуудаар аялан тоглолт хийж байжээ. Хүнд бэртэл авсны улмаас Кифер Сазерленд  Дани болон Швейцарт хийхээр төлөвлөж байсан тоглолтуудаа цуцалсан байна. 

Холбоотой мэдээ