Цэцэрлэгийн өргөтгөлийн ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-08-19 08:45:24

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын 15 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг 24 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг  барихаар шав тавилаа.

Барилгын өргөтгөлийг ашиглалтад оруулснаар Дархан сумын 12, 15 дугаар багийн нийт 250 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж бүрдэнэ.

Цэцэрлэгийн өргөтгөлийг “Бадрах мандал шим” ХХК Улсын төсвийн 600.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх бөгөөд барилгын ажлыг чанартай гүйцэтгэж, хугацаанд нь хүлээлгэн өгөхөө гэрээлсэн байна.

Дархан-Уул аймагт энэ онд боловсролын салбарт найм орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 төсөл арга хэмжээ буюу нийт долоон цэцэрлэгийн барилга, өргөтгөлийн барилга, "Оюуны-ирээдүй" цогцолбор болон "Од" цогцолбор сургуулийн спорт заал барих ажлыг хийж гүйцэтгэж буй.
Шав тавих арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан,  аймаг орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөл оролцов.

Холбоотой мэдээ