ОХУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-08-17 09:06:36

МОСКВА. /Xinhua/. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов болон БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чой Сон Хуй нар хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас баасан гарагт мэдээлжээ.


И.Моргулов, Чой Сон Хуй нар Пёньян хотноо баасан гарагт уулзаж, Солонгосын хойгийн эргэн тойрны өнөөгийн нөхцөл байдал болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулсан хэлэлцээрийн дагуу Орос, Солонгосын харилцааг хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.


Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсанаар, талууд Солонгосын хойгт гурван талт төслүүд хэрэгжүүлэх зэрэг олон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотолсон ажээ. 

Холбоотой мэдээ