Өнгөрсөн онд дэлхий даяар 1634 хүнийг цаазаар авчээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2016-04-06 11:41:04

ЛОНДОН. /ТАSS/. Дэлхийн даяар цаазаар авсан ялын тоо эрс өсч, 1989 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрсэн тухай хүний эрхийн “Amnesty International” байгууллага мэдээлжээ.

Мэдээлэлд дурдсанаар, 2015 онд дэлхийн улс орнуудад 1634 хүнийг цаазаар авсан нь 2014 оныхтой харьцуулахад 50 хувиар өссөн тоо юм.

Цаазаар авахуулсан хүмүүсийн ихэнх нь буюу 89 хувь нь Иран, Пакистан болон Саудын Арабад ногдож байна.

Хятадын эрх баригчид хэчнээн хүн цаазаар авсан талаарх мэдээллээ танилцуулаагүй учраас  дээрх статистик мэдээлэлд дурдагдсангүй.

Гэхдээ Хятадад олон мянган хүнийг цаазаар авсан гэж “Amnesty International” үзэж байгаа юм. Хүний эрхийг хамгаалагчдын дүгнэлтээр, тус улс ялын дээд хэмжээг гүйцэтгэсэн тоогоор тэргүүлж байгаа аж.

Үүний сацуу,  2015 онд хамгийн олон улс оронд цаазаар авах ялыг хориглосон байна.

Д.Жаргал

 

 

 

 

Холбоотой мэдээ