Сайншанд-Алтанширээтийн төмөр зам ашиглалтад орлоо

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-14 18:22:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр тавьсан Сайншанд-Алтанширээтийн 26.74 км төмөр замыг ашиглалтад хүлээлгэн өглөө.

Төмөр зам барихад шаардлагатай 70.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шуурхай шийдвэрлэснээр замыг найман сарын хугацаанд барьж дуусгажээ.  Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барих бэлтгэл ажлын хүрээнд авто болон төмөр зам, төмөр замын ачиж буулгах терминал, 110 квт-ын хаалттай хуваарилах байгууламж бүхий цахилгаан дамжуулах анкер барих зэрэг дэд бүтцийн ажлыг Монгол Улсын Хөгжлийн банк санхүүжүүлж байгаа юм. 

Эдгээр бүтээн байгуулалтын үр дүнд газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн томоохон хэсэг хангагдаж, хүнд үйлдвэр хөгжих суурь бий болох юм. Импортыг орлох үйлдвэрлэл хөгжихийн хирээр улс орны эдийн засгийн бие даасан тогтвортой байдал бэхжиж, шинэ ажлын байр бий болох чухал ач холбогдолтой

Холбоотой мэдээ