Хонконгт жагсаал үргэлжилж, нислэгүүд дахин саатлаа

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-14 10:05:24
Yesukheitumur Tumurbaatar

ХОНКОНГ. /BBC/. Сэжигтнүүдийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцэгчдийн жагсаал, суултын улмаас Хонконгийн олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа мягмар гарагт дахин саатахад хүрчээ.


Дэлхийн хамгийн ачаалал ихтэй нисэх буудлуудын нэг болох Хонконгийн олон улсын нисэх буудалд өнгөрсөн баасан гарагаас хойш эсэргүүцлийн ажиллагаа өрнөж байна.  


Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам хэлэхдээ, “Хонконгийн нөхцөл байдал улам дордож байна. Жагсагчдыг албадан тараахаас өөр сонголт үлдсэнгүй” гэжээ.

Холбоотой мэдээ