Киргизийн Ерөнхийлөгч асныг хүний амь хөнөөсөн хэрэгт буруутгажээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-13 16:31:19

БИШКЕК. /TASS/. Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг хэд хэдэн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хэрэгт тэр дундаа тусгай албаны ажилтныг хөнөөсөн хэрэгт буруутгажээ. Энэ тухай Киргизийн Ерөнхий прокурорын газрын дарга Замир Бейшекеев хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


“Хэд хэдэн онц хүнд гэмт хэрэгт сэжиглэж байгаа тухай мэдэгдлийг Атамбаевт өгсөн” хэмээн тэрбээр хэлжээ. Түүнийг хууль сахиулах байгууллагын ажилтнуудад хүч хэрэглэсэн, олон нийтийн эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан, хүний амь хөнөөсөн, хөнөөхийг завдсан, хууль сахиулах байгууллагын ажилтныг хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзэж байгаа аж.


Авлигын хэрэгт буруутгагдаж, халдашгүй эрхээ цуцлуулсан Атамбаев энэ сарын 8-нд Кой-Таш тосгон дахь ордондоо баривчлагдсан юм. Киргизийн Ерөнхийлөгч асныг баривчлах тусгай ажиллагаа бараг нэг хоног үргэлжилсэн юм.

Холбоотой мэдээ