Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-13 12:33:20

СИДНЕЙ. /TASS/. Австралийн эрх баригчид хог хаягдлыг дахин боловсруулах салбарыг хөгжүүлэх, шинэчлэлийн төслүүдэд 13.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.


“Байгаль орчныг хамгаалах, аж үйлдвэрийг хөгжүүлэх, шинээр ажлын байр бий болгох хүрээнд Засгийн газар шинэчлэлийн төслүүдэд болон дахин боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд 20 сая австрали долларын хөрөнгө оруулалт хийнэ” хэмээн мэдэгдэл дурдсан байна.


"Энэхүү хөрөнгө оруулалтын дийлэнх нь хилийн чанадад дахин боловсруулагдаж буй ахуйн болон хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд тус дөхөм болох юм" хэмээн Австралийн Аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологийн сайд Карен Эндрюс мэдэгджээ.  

Холбоотой мэдээ