Тувагийн төлөөлөгчид айлчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 22:00:29

Монгол Улс ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэ хүрээнд өнгөрөгч 3-р сарын 29-31-ний өдрүүдэд ОХУ-ын Тува улсын Дээд Хурлын төлөөлөгчид Увс аймгийн Улаангом хотноо ажиллалаа.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Тува улсын Дээд хурлын орлогч дарга, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Самойленко Ирина Петровна, Тува улсын Дээд хурлын нийгмийн бодлогын байнгын хорооны орлогч дарга Монгуш Ульяна Байыр-ооловна, Тувагийн улсын их сургуулийн Тува хэлний хэлзүйн нийгмийн хэл судлалын танхимын докторант Куулар Елена Мандан-ооловна, Тува улсын Дээд хурлын нийгмийн бодлогын байнгын хорооны зөвлөх Грачева Ольга Витальевна, Монгуш Айдан Сергеевна, Тувагийн улсын их сургуулийн дэргэдэх боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх институтын боловсролын түвшний судалгааны хяналт шинжилгээний төвийн дарга Эрендей Эдуард Викторович нарын албаны хүмүүс ирсэн юм.

Төлөөлөгчдийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Чимэд тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзан аймаг орон нутгийнхаа талаар мэдээлэл хийж, зарим байгууллагуудаар орууллаа.

Энэ үеэр ОХУ-ын Тува улсын Парламент болон Увс аймгийн ИТХ-ын хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Я люблю русский язык” уралдааныг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд явуулсан юм.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ