Хадлан бэлтгэх ажил оройтох нь

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-08-09 15:23:27

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хангал суманд зуншлага оройтож, газрын гарц тааруу байгаа талаар мэргэжлийн байгууллага мэдээллээ.

Өвс ургамал тааруу ургасан тул хадлан бэлтгэх ажил оройтож эхлэх гэнэ. Тус сумын малчид нийт 9,0 мянган тонн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэй.

Сумын хэрэгцээт өвсийн ихэнхийг бэлтгэдэг хадлангийн талбай Гурван эвэрт, Эргэл хайрханы орчмоор газрын гарц тааруухан байгаа учир өвс ургамлын болц гүйцээх, ургалтыг хүлээх зорилгоор хадлан бэлтгэх ажлыг эхлээгүй гэж сумын Засаг дарга С.Ичинхорлоо ярилаа.

Холбоотой мэдээ