Сирид аюулгүй байдлын бүс байгуулахаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-08 13:27:04

МОСКВА. /Аиф/. АНУ болон Туркийн эрх баригчид Сирийн хойд нутагт Евфрат мөрнөөс зүүн зүгт аюулгүй байдлын бүс байгуулахад хамтран ажиллахаар тохиролцсон тухай Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.


Сирийн хойд нутагт аюулгүй байдлын бүс байгуулахад хамтран ажиллах асуудлаар АНУ-тай тохиролцоонд хүрэх тухай Туркийн Батлан хамгаалахын яам өмнө нь мэдэгдэж байсан. 


Түүнчлэн “Лалын улс” террорист бүлэглэл Сирид дахин сэргэх шатандаа байна хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын яам өмнө нь мэдэгдсэн билээ.


Сануулан дурдахад, өнгөрсөн 6, 7 дугаар сард АНУ болон олон улсын эвслийн хяналтанд байдаг нутаг дэвсгэрт 300 гаруй террорист халдлага болж, 225 хүн амь үрэгдсэн юм. 

Холбоотой мэдээ