Красноярскийн хязгаарт зэвсгийн агуулах дэлбэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-08-06 12:50:23

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Красноярскийн хязгаарын Ачинск хотод зэвсгийн агуулах дэлбэрсний улмаас 12 хүн гэмтсэн гэж тус хотын дүүргийн эмнэлэг мэдээллээ.


Тус хязгаарын Засгийн газраас мэдээлснээр, даваа гарагт орон нутгийн цагаар 17 цаг орчимд /Москвагийн цагаар 13 цагт/ Ачинск дүүргийн Каменка суурингаас 5 км зайтай оршдог цэргийн анги нэгтгэлийн их бууны сум хадгалдаг зэвсгийн агуулахад гал гарч, улмаар дэлбэрсэн байна. Иргэдийг ойролцоох тосгод руу нүүлгэн шилжүүлжээ.


Ачинск хот болон Ачинск, Назаров дүүрэгт онц байдал тогтоосон байна.


Одоогийн байдлаар сум дэлбэрэхээ больсон боловч өөр зэвсгүүд дэлбэрэх аюул хэвээр байна гэж ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Дмитрий Булгаков мэдээлжээ.


Холбоотой мэдээ