Уулын Карабахын асуудалд Турк улс Азербайжаны талд зогсож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-05 13:54:26

АНКАРА. /Anadoly/. “Уулын Карабахын асуудлаар Турк улс бүр анхнаасаа Азербайжаны талд байсан бөгөөд цаашид ч хамт байх болно” гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Анкара хотод тус улсын Улаан Хавирган сар нийгэмлэгийн хуралд үг хэлэхдээ мэдэгдлээ. 

Эрдоганы хэлснээр "Азербайжаны газар нутгийг эзлэн түрэмгийлж, гэмт хэрэг үйлдэж байгаад Туркийн ард түмний зүрх сэтгэл шимширч байна".

Туркийн төрийн тэргүүн цааш нь яруу найрагч Абдуррахим Каракочийн 1992 оны үед Уулын Карабахыг түрэмгийлж байх үед хэлсэн үгнээс нь иш татжээ.

“Азербайжан улс цэргээ алдах бүрт бид сэтгэл зүрхнийхээ нэг хэсгийг алддаг” гэж тэрбээр хэллээ.

"Муу үйл мөнхөд үргэлжлэхгүй" гэж Туркийн Ерөнхийлөгч онцлон дурдаад “Карабахыг эзэн нь дахин буцаан авч, Азербайжаны мэдэлд ирнэ. Би үүнд итгэлтэй байна. 25 жилийн турш эх орноосоо алсад амьдарч буй Карабахын ахан дүүс маань нэг л өдөр эх нутагтаа, гэртээ эргэн ирэх болно. Би үүнд сэтгэл зүрхнээсээ бат итгэж байна. Найрсаг харилцаатай Азейрбайжаны ахан дүүстээ дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа дахин мэдэгдмээр байна. Мөн хүний амь эрсэдсэнд эмгэнэж буйгаа илэрхийлье" гэжээ.

Д.Жаргал

 

 

 

 

Холбоотой мэдээ