Шүүхээс 11.8 тэрбум төгрөгийг Төрийн санд төвлөрүүлэхээр шийджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-07-29 15:18:48
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхээр шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо энэ оны эхний хагас жилд 5.9 хувиар буурсан талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүн таслах ажиллагааны тоймд онцолжээ.

Тодруулбал төрийн албаны маргаан 17.8 хувиар, газрын маргаан 5.4 хувиар, татварын маргаан 11.4 хувиар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 2.3 хувиар тус тус буурсан байна.

Харин иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 14 хэргээр буюу 2 дахин, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 24 хэргээр буюу 75 хувиар, тендерийн маргаан 21 хэргээр буюу 2.6 дахин өсжээ.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын тэмдэгтийн хураамжийн 8.2 тэрбум, торгох ялын 3.5 тэрбум, зөрчлийн хэргээр торгох шийтгэлийн 138.1 сая буюу нийт 11.8 тэрбум төгрөгийг Төрийн санд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ