ОХУ-тай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ

ДЭЛХИЙД | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-07-27 12:17:00

БЭЭЖИН. /TASS/. Манай Засгийн газар олон улсын тавцанд энх тайван байдлыг хангах, хэв журмыг сахихын тулд ОХУ-тай нягт хамтран ажиллах сонирхолтой байна хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзах үеэрээ мэдэгджээ. 

“Хятадын тал хоёр улсын хууль ёсны эрхийг хамгаалах, олон улсын тавцанд шударга ёсыг дэмжих, бүс нутгийн хийгээд дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад ОХУ-тай хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн Ван И мэдэгдсэн байна. 

"Сүүлийн үед дэлхий дахинд томоохон өөрчлөлтүүд гарснаар нөхцөл байдлыг тогтворгүйжүүлж буй хүчин зүйлүүд нэмэгдэж байгаа хэдий ч Хятад, Оросын харилцаа өдөр ирэх тутам бэхжиж байна” хэмээн Ван И онцлон тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ