Балбад үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-26 10:55:05
Yesukheitumur Tumurbaatar

КАТМАНДУ. /Anadolu/. Балба улсад хүчтэй аадар борооны улмаас үүссэн үер болон хөрсний гулгалтад өртөж амиа алдсан хүмүүсийн тоо 111 хүрсэн бөгөөд 41 хүн сураггүй байна гэж тус улсын Дотоод хэргийн яамнаас пүрэв гарагт мэдээлжээ.


"Сүүлийн хоёр өдөр орсон аадар борооны улмаас Балбын Ламжунг, Гулми дүүрэгт үер бууж, хөрсний гулгалт болсон" гэж Дотоод хэргийн яамны төлөөлөгч Бед Нидхи Ханал “Anadolu” агентлагт утсаар мэдээлжээ. Тус улсад нүүрлэсэн байгалийн гамшгийн улмаас 67 гэмтсэн аж.


Пүрэв гарагт голын эх хэсгээр орсон хүчтэй аадар борооны улмаас зарим голын усны түвшин аюултай түвшинд хүрч болзошгүй байгааг Балбын Онцгой байдлын газраас анхааруулсан байна.


Балба улсад жил бүрийн 6-9 дүгээр сарын хооронд үргэлжилдэг борооны улирлын үеэр үер болон хөрсний гулгалтад өртсөний улмаас олон хүн амиа алддаг байна.


Холбоотой мэдээ