Атрын анхны сангийн аж ахуйн 60 жилийн ойн баярын хурал боллоо

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-07-26 10:28:01

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсад Атар газар эзэмшсэний болон Дархан-Уул аймгийн Хонгор сум хуучнаар Сэлэнгэ аймгийн Дархан сангийн аж ахуй үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт өнөөдөр "Залуучууд" театрын их танхимд боллоо. 
Хурлын үеэр атрын анхны шан татсан тариаланчдаас эхлээд шинэ цагийн дэвшилтэт техникээр улаан буудай тариалж атрын өлгий нутгийн хөдөлмөр бүтээлийг үргэлжлүүлэн яваа залуучуудын төлөөлөл, сумын бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол үнэтэй хувь оруулсан иргэдээ шагнаж урамшуулсан.

Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор нэг, Алтан гадас одонгоор  тав, Хөдөлмөрийн хүндэт медалиар хоёр, ХААХҮ-ийн тэргүүний ажилтан тэмдгээр тав, ХААХҮЯ-ны жуух бичгээр тав, Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр хоёр, Сангийн яамны жуух бичгээр нэг, Зам тээвэр хөгжлийн яамны онц тээвэрчин тэмдгээр гурав, Байгаль орчин аялал жуулчлалын яамны жуух бичгээр хоёр, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр нэг, БСШСЯ-ны жуух бичгээр гурав, Найрамдлын Дархан тэмдгээр 24, аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр 17, Хөдөлмөрийн алдар медалиар 14, 60 жилийн ойн хүндэт тэмдгээр 189 иргэн шагнуулав.

Одоогоос 60 жилийн тэртээ Бурхантын хөндийд атар газар эзэмшихээр гурван гэр, гурван майхан, 30 гаруй техник, 50 гаруй ажилчин ирж  Дархан сангийн аж ахуйг байгуулсан түүхтэй.

Нэгэн жарныг элээсэн тухайн үеийн Сэлэнгэ аймгийн нутаг Дархан сангийн аж ахуйн үндсээс улбаатай Хонгор сум нь өдгөө 6000 гаруй хүн амтай 1800 өрхтэй, 160 гаруй мянган толгой малтай, 30 гаруй мянган га тариалангийн эргэлтийн талбайтай ажээ
60 жилийн хугацаанд Хонгор сумаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар тав, гавьяат ажилтан гурав, улсын аварга тариаланч 33, улсын аварга малчин 11, аймгийн аварга малчин 14, сумын аварга малчин 48, төрийн дээд одон медальтан 300 гаруй төржээ.

Баярын хуралд Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат болон аймаг, сумын удирдлагууд, иргэд оролцов. 

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН
1. Ламжав Чөдөрбат -ахмад настан
АЛТАН ГАДАС ОДОНГООР
1. Гомбо Баасандорж -ахмад настан
2. Шагдарсүрэн Даваа -ахмад настан
3. Бадилхаан Навий - ахмад настан
4. Юнрэн Долгор-ахмад настан
5. Дорж Янжинпагам -ахмад настан
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР
1.Цэрэн-Очир Янжмаа -ахмад настан
2. Гүнтэв Ганбаатар ахмад настан
ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДГЭЭР

1. Лавсан Мөнхжаргал-1 дүгээр багийн иргэн
2. Лиш Долгор- 1 дүгээр багийн иргэн
3. Дорж Гэрэлчулуун- ахмад настан
4. Вандан Алтанцэцэг- малчин
5. Батдэлэг Батбаяр- Ургац далай ХХК-ны ажилтан

ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ЖУУХ БИЧИГ
1. Чойжил Одсүрэн- иргэн
2. Мулцан Отгонбаатар- иргэн
3. Бидэръяа Ганзориг- 1 дүгээр багийн иргэн
4. Гобмодорж Сэнгээ-ахмад настан
5. Адъяасүрэн Бүдрагчаа-Дэлгэрбүд ХХК-ны ажилтан

САНХҮҮ, БАНКНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ, ТЭМДГЭЭР
1. Дугар Цэрэндорж-ахмад настан
2. Лхагвасүрэн Мөнхтуяа- Санхүүгийн албаны нягтлан бодогч

САНГИЙН ЯАМНЫ ЖУУХ БИЧИГ

1. Пүрэвсүрэн Уранчимэг- 16 дугаар цэцэрлэгийн нярав
ЗАМ ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ОНЦ ТЭЭВЭРЧИН ТЭМДЭГ

1. Эрдэнжав Ганзоригт- Бидний эрч хүч нөхөрлөлийн жолооч
2. Түнжин Мягмаржав- ахмад настан
3. Бадарч Чинболд Бидний эрч хүч нөхөрлөлийн жолооч

БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН ЯАМНЫ ЖУУХ БИЧИГ
1. Дашдулам Дашдолгор-ЭМТНаран ОНӨААТҮГ-ын бичиг хэрэг
2. Дашдорж Уртнасан-эмтнаран онөаатүг

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ХҮНДЭТ ТЭМДЭГ
1. Гүнсэн Мийраа -ахмад настан
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ, СПОРТЫН ЯАМНЫ ЖУУХ БИЧИГ
1. Пааваг Одончимэг-14 дүгээр сургуулийн багш
2. Чулуун Баярмаа-14 дүгээр сургуулийн багш
3. Төмөрбаатар Хонгорзул- 14 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан
нар түүхт 60 жилийн ойн баярын хурлаар шагнууллаа. Харин долдугаар сарын  26-нд Хонгор сумын Соёлын төвд сумын шилдэг тэргүүний хамт олон, аварга тариаланч нарт  шагнал гардуулна.

Холбоотой мэдээ