БНАСАУ-ыг үл мэдэгдэх хоёр пуужин харвасан гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-07-25 10:57:26

СӨҮЛ. /Yonhap/. Пүрэв гарагт БНАСАУ-ын зүүн эргийн Вонсан тосгоны ойролцоогоос Зүүн тэнгис рүү үл мэдэгдэх хоёр пуужин харвасан гэж БНСУ-ын Зэвсэгт хүчний Нэгдсэн штабаас мэдээлжээ.


БНАСАУ, АНУ-ын удирдагчид өнгөрсөн сард хоёр Солонгосын хилийн Панмүнжом тосгонд уулзаж, цөмийн хэлэлцээг ойрын хугацаанд үргэлжлүүлэхээр тохиролцсон хэдий ч хоёр талын ажлын түвшний хэлэлцээ хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа үед дээрх явдал болжээ.


Нэгдсэн штабын мэдээлснээр, БНАСАУ орон нутгийн цагаар өнөө өглөөний 5:34, 5:57-д тус тус үл мэдэгдэх пуужинг Вонсан тосгоноос Зүүн тэнгис рүү харвасан бөгөөд тэдгээр пуужин 430 орчим километр зайд нисжээ. Манай цэргийн хүчин нөхцөл байдлыг сайтар хянаж, бэлэн байдалд байна гэж уг мэдэгдэлд тэмдэглэсэн байна.


Пуужингийн ниссэн зайнаас үзэхэд Пёньян өнгөрсөн тавдугаар сарынхтай нэгэн адил Оросын “Iskander” баллистик пуужингийн өөрийн хувилбарыг туршин харвасан байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.


Хэдийгээр Сөүл болон Вашингтоны засаг захиргаа пуужингуудын төрлийг албан ёсоор мэдээлээгүй байгаа боловч өнгөрсөн тавдугаар сард туршсантай ижил зэвсэг байсан хэмээн үзэж байгаагаа БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Жон Кён Ду илэрхийлсэн хэдий ч өөр талууд мөн ажиглагджээ. 

Холбоотой мэдээ