Нийслэл рүү тарваганы нойтон мах нэвтрүүлэхийг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2019-07-24 16:14:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Завхан болон Архангайгаас Улаанбаатарын чиглэлд энэ сарын 22-нд зорчиж байсан АР-90 90 улсын дугаартай микроавтобус, ЗА 85-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигчдын ачаанаас дөрвөн ширхэг тарваганы нойтон тулам илэрсэн байна.  

Дээрх зөрчлийг НМХГ-аас явуулж буй шалгалтын явцад илрүүлж, тус газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс зөрчлийг хянан шалгаж байна. Сүүлийн өдрүүдэд хөдөө, аймаг орон нутгаас нийтийн тээврийн унаа болон авто тээврийн хэрэгслээр хот сурин газар руу тарваганы нойтон, түүхий мах оруулж ирэх байдал ажиглагдаж байна гэдгийг улсын байцаагч Н.Жавхлан хэлж байна.


Тиймээс иргэд хөдөө орон нутгаар амарч, зугаалахдаа тарваганы түүхий мах, эд эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн үхсэн сэг зэмтэй харьцахгүй байх, хот руу тарваганы түүхий мах, тулам оруулахгүй байхыг анхааруулж байна. Тарваган тахал өвчний идэвхжилийн улирал эхэлсэнтэй холбогдуулан албаныхан өндөржүүлсэн байдалд ажиллаж байна.



Холбоотой мэдээ