Улаанбаатарт 20-22 хэм дулаан, бороотой

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.mn
2019-07-24 07:19:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


2019 оны 07 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.

Холбоотой мэдээ