Унаач хүүхдүүдийн даатгалыг олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-07-22 15:58:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын баяр наадмын хурдан морины уралдааны үеэр мориноос унаж, бэртсэн 36 хүүхдэд даатгалын нөхөн олговор олгосон талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Наадмын өмнө Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар даатгалын компаниуд хамтран хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамжийг 100 мянга, нөхөн олговрыг 20 сая төгрөгөөр тогтоож, унаач хүүхдүүдийг бүгдийг нь хамруулсан юм. 




Үүнээс өмнө даатгалын жилийн хураамж 30 мянга, нөхөн олговор таван сая төгрөг байсан. хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврахын тулд даатгалын нөхөн олговрын хэмжээг хүрэлцэхүйц байлгах үүднээс энэ жилээс хураамжийг нэмжээ. Унаач хүүхдүүд энэ жилийн даатгалаа аймаг, сум, бүсийн уралдаанд мөн үзүүлж оролцоно гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ