Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм худалдаалж байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2016 оны 3 сарын 1-нд зарласан “Эмийн зохистой хэрэглээ” сарын аяны хүрээнд Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас багагүй ажлыг зохион байгууллаа. Аяны үеэр эмийн сангуудад хийсэн хяналт, шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 22 эм, хаяг шошгын зөрчилтэй 2 нэр төрлийн бүтээгдэхүүний илрүүлжээ.
“Эмийн зохистой хэрэглээ” аянаар Арвайхээр сумын дөрвөн өрхийн эмнэлгийн 35 эмч, сувилагч, БОЭТ-ийн 60 гаруй эмч мэргэжилтэн, эмийн хамааралтай 300 гаруй иргэдэд “Эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалтыг зохион байгуулж, эмийн жорын стандарт, эмийн гаж нөлөө, витамины ач холбогдлын талаар ойлголт өгсөн гарын авлагууд, зөвлөмжийг тараасан байна. Мөн Арвайхээр, Бүрд сумын эмийн эргэлтийн сангуудад хяналт шалгалт хийжээ.
Мөн эмийн зохистой хэрэглээ алдагдаж байгаа шалтгаан, эмийн зохисгүй хэрэглээнээс үүсч болох хордлогын талаар хэлэлцүүлэг явуулж, хэрэглэгчдийн санал бодлыг сонсон хариулт өгсөн юм.
Өвөрхангай Б.Батчимэг