МУГЖ Б.Сарантуяа шинэ уран бүтээлээ танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-04 15:13:52

Аврора фильмийн бүтээл “Өртөө” уран сайхны кино энэ сарын 8-нд нээлтээ хийж, кинотеатруудаар гарч эхэлнэ.

Адал явдалт, инээдмийн, хайрын тухай өгүүлэх, өвөрмөц зохиол, хийц шийдэлтэй тус  киноны зохиолч, найруулагчаар Б.Чингүүн ажилласан бол гол дүрд Б.Батзаяа, Б.Хулан, МУГЖ Ж.Оюундарь, СТА Д.Бямбацогт нар тогложээ. Харин киноны “Алсад ойрхон” дууг МУГЖ Б.Сарантуяа дуулсан бөгөөд шинэ уран бүтээлээ үзэгч, фенүүддээ танилцууллаа.

Тэрбээр энэ онд 30 жилийн ойгоо хамтран зүтгэгч найз нөхдийнхөө хамтаар ирэх есдүгээр сард тэмдэглэхээр төлөвлөжээ. Түүний намтар номыг яруу найрагч Р.Эмүжин бичиж байгаа бөгөөд ирэх сард уншигчдын хүртээл болох аж.

Түүнчлэн тэрбээр энэ сарын 19, 20-нд Төрсөн өдрийн тоглолтоо хийх юм байна. Тоглолтод залуу уран бүтээлч шавь нараас нь гадна Улсын филармонийн оркестр оролцох юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ