БНХАУ-тай хиллэдэг боомтууд өнөөдөр ажиллахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБНХАУ-д ханш нээх өдөр буюу “Цин Мин Же” өнөөдөр тохиож байгаа тул тус улс хилээ нэг хоног хаах болжээ.
Маргааш буюу энэ сарын 05-наас хилийн боомтууд хэвийн ажиллах эхлэх аж. Зарим мэдээллийн цахим хуудсаар БНХАУ хилээ 3 хоног хаана гэсэн мэдээлэл гарсан нь үндэслэлгүй хэмээн Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэв.
Ханш нээх гэдэг нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь аж. Энэ бага улирал билгийн тоолол буюу хаврын дунд үед тохиодог. Энэ өдөр цаг агаарын байдлыг шинжиж зун намрын өнгийг тодорхойлдог уламжлалтай. БНХАУ-ын иргэд энэ өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлэгшээж нас барсан эцэг эхийнхээ шарилыг эргэж, идээ будаа өргөдөг байна.
Ч.Ариунболд