“Цэвэрхэн наадацгаая” аян Горхи-Тэрэлжийн бүс нутагт үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны санаачилгаар өнгөрсөн жилээс эхлүүлсэн “Цэвэрхэн наадацгаая” аян амрагч, жуулчид ихээр очдог Горхи-Тэрэлжийн бүс нутагт үргэлжилж байна.
НЗДТГ болон Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Монголын Оюутны холбоо зэрэг байгууллага дэмжин ажилласан тус аяны хүрээнд Үндэсний баяр наадмаар 300 гаруй оюутан Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй
долоон худаг зэрэг баяр наадам болсон газруудад сайн дураар ажиллалаа.
Оюутнууд наадмын өдрүүдээр “Цэвэрхэн наадацгаая” гэсэн уриа бүхий самбар босгож, наадамчин олныг хогоо зориулалтын саванд хаяхыг уриалан жагссан нь олон түмнээс талархал хүлээсэн юм.
Б.Болд
Гэрэл зургийг Т.Чимгээ