О.Мөнх-Эрдэнэ аймгийн арслан цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-07-14 22:25:16
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/, Орхон аймгийн баяр наадамд хүчит 256 бөх зодоглож Архангай аймгийн харьяат О.Мөнх-Эрдэнэ түрүүлж аймгийн арслан цол хүртлээ.

Тэрээр өмнө нь цэргийн харцага цолтой байсан юм. Тэгвэл Завхан аймгийн харьяат аймгийн арслан Б.Уртбаяр үзүүрлэж чимэг нэмлээ. Б.Уртбаяр нь 2015 онд Орхон аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цолыг хүртэж байсан юм.

Орхон аймгийн харьяат аймгийн цогт харцага Ө.Батсуурь, Говь-Алтай аймгийн харьяат аймгийн заан Д.Золбаяр нар шөвгөрлөө.  

Түүнээс гадна Орхон аймгийн баяр наадамд  тав давж шөвгөрсөн гурван  бөх аймгийн начин цол хүртлээ. Тодруулбал, Булган аймгийн харьяат Б.Хашчулуун, Архангай аймгийн харьяат М.Мөрөнчулуун, Орхон аймгийн харьяат С.Эрдэнэтогтох нар шинээр аймгийн начин боллоо. 

Холбоотой мэдээ