Хүй долоон худгйн авто замын хөдөлгөөнийг нэг чиглэлд оруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил
бүрийн наадмын хурдан соёолонгийн уралдааны үеэр Хүй долоон худгийг чиглэх
автомашины хөдөлгөөн ихэсдэг.
Өнөөдөр соёолон морьдыг өглөө 8 цагаас шүдэлж эхэлсэн
бөгөөд одоо гарааны зурхай руу хөдлөөд байна. Үүнтэй уялдан Г, Ү, М зогсоолын
салдаг уулзвараас урдаасаа хойш чиглэлтэй замыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа.
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж,
замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.