Хог зайлуулах шинэ зохицуулалтыг зарим иргэн эсэргүүцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 20:02:41

Зарим иргэд хог хаягдал ачин зайлуулах шинэ зохицуулалтыг эсэргүүцэж, өөрсдөө хогоо шуудайлж, ачуулахад цаг зав  ихээр зарцуулахаас гадна шуудайны үнэ нэмэгдэж, эдийн засгийн хүндрэл үүсгэх болсныг хэлж байна.

Харин Зуунмод сумын Хот тохижуулах газар иргэдийн санал гомдлыг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдээллээ. Тус байгууллагын дарга О.Ганболдын хэлснээр бусад газарт дээрх зохицуулалт хэдийнэ нэвтэрсэн. Урьд нь ажилчид гэр хорооллын өрх нэг бүрийн хашаанд орж, төвлөрсөн хаягдлыг зөөж, тээвэрлэснээс цаг хугацаа, бензин шатахуун ихээр зарцуулж, ажлын бүтээмж багасдаг байжээ.

Харин өнгөрсөн оны 12 сараас дээрх журам  хэрэгжсэнээр ачилтын тоо нэмэгдэж, Зүүндэлгэр, Баянхошуу,  Энхтайван зэрэг багаас сард хоёр удаа рейс хийх бололцоо гарсан аж.  Мөн иргэдэд учирч болзошгүй эрдлээс сэргийлэхийн тулд  Хот тохижуулах газар үнэгүй шуудай олгож байгаа юм.

Иймд цэвэр, цэмцгэр орчинд амьдрахын тулд иргэд төрийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахыг уриаллаа.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ