Сэвлэг үргээх болон үс засуулбал эрч, хүч ихсэнэ

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-11 09:04:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 11. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны Урвуулагч хэмээх шороон гахай жилийн зуны адаг сарын 10.  Бархасвадь гараг. Салхины эх одтой, долоон улаан мэнгэтэй, шарагчин тахиа өдөр. 


Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Уул

Наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал эрч, хүч ихсэнэ.

                    

Холбоотой мэдээ