УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл боловсруулжээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-09 15:15:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгогчдийн 1/3-ээс багагүй хувь нь санал гаргаж УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах агуулгатай хуулийн төсөл өргөн барьсан талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэв. 


Тэрбээр, “УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Сүүлийн үед иргэд, сонгогчдоос гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх санал их ирж байна. Тиймээс 2018 оны хавраас эхлэн судалгаа хийж, уг хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын тухайн тойргоос сонгогдсон гишүүний бүрэн эрхийг санал өгсөн иргэдийн 1/3-аас доошгүй хувь нь эгүүлэн татах санал гаргасан бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэнд тооцдог байх юм. Ардчилал хөгжсөн улсад энэ төрлийн тогтолцоо байдаг. Үндсэн хуулийн “Төрийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн заалтад үндэслэн, сонгож болсон бол эргээд хариуцлага тооцдог байхад хуулийн төслийн зорилго оршино. Энэ хуулийг ил тод хэлэлцүүлнэ гэдэгт итгэж байна” гэв. 

Холбоотой мэдээ