Тахилт багт цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-08 22:04:44

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багт орчин үеийн стандартын шаардлага хангасан хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн байгууллаа.

Энэ хүрээнд улсын төсвийн 179 сая 405 мянган төгрөгийн санхүүжилтээр тусгайлсан хашаа бүхий тоглоомын талбай, усан оргилуур, амралтын сандал сүүдрэвч, сагсан бөмбөгийн талбай, дугуйн зам, гүний худаг бүхий цогц байгууламж бий болгожээ.

Тахилт баг нь Жаргалант сумын нутаг дэвсгэрийн гэр хорооллын бүсэд багтдаг. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор гэр хорооллын бүсийн хүүхэд багачууд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ая тухтай орчинд хамтдаа хөгжих  боломж бүрджээ. 












Холбоотой мэдээ