Энэ сарын 10-ны ажлын өдрийг 6-ны амралтын өдөрт шилжүүллээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-05 18:42:41

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын энэ оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 228 дугаар тогтоолоор аймгуудын баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоосон. Энэ тогтоолын дагуу Ховд аймгийн баяр наадам энэ сарын 10-11-нд болно.

Үүнтэй холбогдуулан энэ сарын 10-ны ажлын өдрийг 7 дугаар сарын 6-ны амралтын өдөр \бямба гараг\-т шилжүүлэн ажиллахаар боллоо гэж албаныхан мэдээллээ.

Холбоотой мэдээ