Наадамд цэвэр монгол морьдыг уралдуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-07-05 17:50:08

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооноос ирүүлсэн дүрмийн саналыг үндэслэн аймгийн баяр наадам болон “Ламын гэгээний их хурд” бүсийн уралдаанд зөвхөн монгол морьдыг уралдуулахаар болжээ.

Ингэхдээ хурдан морины өндрийг электрон багажаар хэмжиж, үүлдэрлэг байдлыг мэргэжлийн мал зүйчдээс бүрдүүлсэн тусгай комисс харж шийдвэрлэх болсон тухай аймгийн Засаг даргын тоот захирамж гарсан байна. Тиймээс нийт уяачдыг баяр наадмуудад оролцохдоо зөвхөн монгол адуу уралдуулахыг санууллаа.

Холбоотой мэдээ