Тариалан, Түнэл сумын эмнэлэг шинэ автомашинтай боллоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-07-05 11:30:14

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тариалан, Түнэл сумын Эрүүл мэндийн төв түргэн тусламжийн автомашинтай болсныг өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гардуулан өглөө. 

Хүн амынхаа эрүүл мэндийн төлөө зүтгэдэг эмч, эмнэлгийн ажилтнууд тангаргаар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, нутгийн иргэдийнхээ эрүүл энх аж төрөхөд нь тусламж дэмжлэг үзүүлэхэд саадгүй болсонд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байв. Дээрх сумууд аймгийн төвөөс алслагдсан малчид бартаа саад ихтэй газар амьдардаг учраас фургон автомашинтай болсноор эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай цаг алдалгүй хүргэх боломж бүрдэж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ